Цагдаагийнхан жагсаал зохион байгуулах Г.Уянгатай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Цагдаагийнхан жагсаал зохион байгуулах Г.Уянгатай уулзлаа

“Амлалт нэхэх ард түмний холбоо” иргэний хөдөлгөөнөөс Сүхбаатарын талбайд энэ сарын 5-нд жагсаал, цуглаан зохион байгуулахтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас хөдөлгөөний удирдагч Г.Уянга, Л.Цог нартай нийслэлийн цагдаагийн газарт уулзжээ. Жагсаал, цуглааныг тайван замаар хуулийн хүрээнд явуулах талаар санамж бичигт гарын үсэг зурж “Монгол Улсын Үндсэн хууль”-д зааснаар үзэл бодлоо илэрхийлэхдээ “Жагсаал, цуглаан хийх журмын тухай” хууль болон бусад хууль, тогтоомжийг хүндэтгэн сахиж, нийгмийн хэв журам зөрчин бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд халдсан хууль бус үйлдэл гаргуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас урьдчилан сэрэмжлүүлэв. Цагдаагийн байгууллага “Амлалт нэхэх ард түмний холбоо” иргэний хөдөлгөөнөөс зохион байгуулах жагсаал, цуглааны үед хуулийн дагуу нийгмийн хэв журам сахиулж ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж