Монголчууд Мускат-2010 наадамд

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Монголчууд Мускат-2010 наадамд

Хамгийн анх тэмцээнээ эхэлсэн бодибилдингийн тамирчид Мускат хотын Амфитеатрт булчин сорьж, манай тамирчин Д.Энх-Эрдэнэ (60 кг), Т.Чахар (65 кг) нар хүч сорьж, хэдийгээр “айргийн тав”-д шалгараагүй ч гэсэн 1-3 бодибилдингийн андаа ардаа хийв. Азийн элсний наадмын албаа гүйцэтгэсэн бодичид маань энэ сарын 18-нд болох улсын аварга шалгаруулах тэмцээн рүүгээ яаран , Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ариунжаргалын хамт Дубайгаар дайран эх орон руугаа довтолгов. Харин мөн өдөр тэмцээнээ эхэлсэн модон бөмбөгч Г.Сугарбаяр, Д.Байгальмаа нар ганцаарчилсан ба холимог хос төрөлд өрсөлдсөөр байна. Азийн элсний спортын наадмын хаалтын өглөө триатлонч  Б.Зоригт гараанд гарснаар манайхны тэмцээн өндөрлөх юм. Түүнээс гадна, триатлоны олон улсын шүүгч Б.Цагаанбаатар, модон бөмбөгийн олон улсын шүүгч Ч.Эрдэнэтуяа нар мөн энд Тивийн спортын холбоодыг төлөөлөн ажиллаж байна. Дараагийн Азийн элсний спортын наадам 2013 онд Хятадын Шаньдун  мужийн Хай-Ян хотод болно.

Эх сурвалж: www.olympic.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж