Буруутай этгээдүүдийг шүүхэд дуудна

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Буруутай этгээдүүдийг шүүхэд дуудна

Олон улсын эрүүгийн гэмт хэргийн шүүхийн прокурор 2007 онд Кенийн сонгуулийн үеэр хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг үүсгэсэн байж болзошгүй зургаан хүний нэрсийг зарлах гэж байна. Сонгуулиас үүдэлтэй эмх замбараагүй байдлын үеэр 1200 гаруй хүн амиа алдаж, хагас сая хүнийг нүүлгэн шилжүүлсэн билээ. Тиймээс энэ хэргээс улбаалж энх тайвны хэлэлцээрийг зохион байгуулж, эмх замбараагүй байдал үүсгэсэн буруутай этгээдүүдийг Кень болон Гааг дахь Олон улсын шүүхийн хууль дүрмийн дагуу зохих шийтгэлийг хүлээлгэхээр тохиролцжээ.    

Олон улсын эрүүгийн гэмт хэргийн шүүхийн прокурор Луиз Морено Окампо нь сонгуулийн дараа хүчирхийлэл үйлдсэн тухай эрүүгийн хэргийн хоёр заалтыг гол болгож, сэжигтэн зургаан этгээдийг шүүхэд дуудах бөгөөд хэрэв хяналт шалгалтанд саад хийх гэж оролдсон тохиолдолд баривчлах анхааруулга өгөх болно гэжээ. Эдгээр зургаан нэрсийн дотор ахмад улс төрчид байх магадлалтай байна. Энэ мэдээ гарсан даруйд зарим нэг улс төрийн элитүүдийн дунд гэнэтийн цочрол, сандрал үүсээд байна. Харин олон улсын эрүүгийн гэмт хэргийн шүүхээс гаргасан мэдэгдэл нь Кенийн ард түмэнд сайшаагдсан бөгөөд гэмтэй хэрнээ шийтгэгддэггүй тэдгээр улс төрийн өндөрлөгүүдийг шийтгэх цаг нь болсон иргэд гэж үзжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж