“Цэргийн гавьяаны одон”-гоор шагнуулав

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

“Цэргийн гавьяаны одон”-гоор шагнуулав

Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэл хариуцсан офицер, дэд хурандаа  Ж.Нармандах МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавъяаны одон” авч, энгэрээ мялаалаа.

Ж.Нармандах нь Батлан хамгаалах яам, Улаанбаатар хотын Нийслэлийн Цэргийн штаб, ЗХ-ний 256-р анги, Өвөрхангай аймгийн Цэргийн штабт нийтдээ 27 жил ажиллаж, мэдлэг боловсролоо эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд зориулжээ.
Тэрбээр энэхүү шагналыг авахад Цэргийн штабын болон аймгийн Засаг даргын тамгын газрын хамт олон, гэр бүлийн маань туслалцаа дэмжлэг ихээр нөлөөлсөн гэдгийг энэ үеэр онцолж байсан юм.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж