Хүнсний ногоон үр чанарын шаардлага бүрэн хангажээ

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Хүнсний ногоон үр чанарын шаардлага бүрэн хангажээ

Улсын хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэн явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэд болон улсын үрийн нөөц, тариалан эрхлэлтийг дэмжих сангийн орон нутаг дахь салбаруудад энэ хаврын тариалалтад зориулж нөөцөлсөн үрийн буудайн чанар, хадгалалтын нөхцөл байдалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулан хяналт шалгалтыг хийсэн аж. Шалгалтаар хүнсний ногооны  найман төрлийн үр шинжилгээнд хамрагдсанаас 100 хувь стандартын шаардлага хангасан байна. Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Төв, Дорнод зэрэг аймгийн 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд  тариалах үрээ сайн цэвэрлэн сортлож стандартын шаардлага хангасан үр нөөцөлсөн аж. Харин Дархан-Уул, Увс, Орхон аймгууд нөөцөлсөн үрээ 92,0-100,0 хувь  нэгдүгээр шинжилгээнд хамруулсан бол Төв, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Архангай аймгууд 10,0-59,0 хувийг хамруулаад байгаа юм байна. Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд энэ жил тариалах үрээ нөөцлөөгүй, шинжилгээ баталгаажуулалтад ч хамруулаагүй байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн нөөцөлсөн үрийг дахин цэвэрлэх, сортлож, хоёрдугаар шинжилгээнд хамруулах чиглэлээр  улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлагыг аймаг, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид өгч, гүйцэтгэлийн явц байдалд хяналт тавин ажиллаж байна. “Тариалахаар нөөцөлсөн үр нь стандартын шаардлага хангахгүй байгаа гол шалтгаан нь газар тариалан эрхлэн явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллага, иргэд  хадгалсан үрийн цэвэрлэгээ, үр цэвэрлэх, сортлох машин техник хүрэлцээгүйгээс, уриншийн боловсруулалтыг технологийн дагуу хийгээгүй, мөн ургамал ургалтын явцад хог ургамалтай тэмцэх арга хэмжээг авдаггүй, үрээ ариутгахгүй тариалалтыг явуулснаас ихэвчлэн шалтгаалсан байна гэж үзэх үндэслэлтэй” гэж Таримал ургамал үр, сортын хяналтын улсын ахлах байцагч Л.Наранцацралт мэдээллээ.

Б.Анх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж