Надаль, Возняцки нар ITF-ын “дэлхийн аваргууд”

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Надаль, Возняцки нар ITF-ын “дэлхийн аваргууд”

ITF буюу Олон улсын талбайн теннисний холбооноос 2010 оны шилдэг теннисчдийг нэрлэлээ. Оны шилдэг эмэгтэй теннисчнээр Данийн залуу тамирчин Каролина Возняцки, харин шилдэг эрэгтэй теннисчнээр Испанийн Рафаэль Надаль нар шалгарчээ.

Өдгөө 20 настай Возняцки хэдийгээр “Их дуулга”-ын тэмцээнээс цом хүртээгүй боловч 2010 он гарсаар нийт зургаан тэмцээнд аваргалсан юм. Харин Надаль 2010 оны дөрвөн “Их дуулга”-ын гуравт нь буюу Франц, АНУ-ын нээлттэй тэмцээн болон “Уимбльдон”-д түрүүлж, аваргын цом хүртсэн билээ. Хэдийгээр өвдөгний гэмтэлтэй байсан ч тэрбээр Францын нээлттэй тэмцээнд тав дахиа түрүүлж, “Уимбльдон”-оос хос цомтой болсон юм. Улмаар Надаль “Их дуулга”-ын дөрвөн цувралд бүгдэд нь түрүүлсэн хамгийн залуу, мөн түүхэн дэх ердөө долоо дахь теннисчин болж, нэрээ мөнхөлсөн билээ. Түүнчлэн тэрбээр олимпийн наадмын аварга, Дэвисийн цомын аварга гээд талбайн теннисний спортын гол, том шагналыг бүгдийг нь хүртсэн авьяаслаг тамирчин юм.

Тэрбээр “Хоёр дахь удаагаа дэлхийн аварга теннисчнээр тодорсон нь нэр төрийн хэрэг гэж бодож байна. Миний хувьд 2009 он хүнд жил байсан. Харин 2010 онд дэлхийн номер нэг статусаа эргүүлэн авч, АНУ-ын нээлттэй тэмцээнд түрүүлсэндээ баяртай байна. Цаашид улам бүр сайжирч, жил ирэх тусам өмнөхөөсөө илүү сайн байхыг зорих болно” хэмээн ярьжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж