Усны хомсдлоос үүдэж өвчин ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Усны хомсдлоос үүдэж өвчин ихэсчээ

Говь-Алтай аймагт халдварт өвчнөөр өвдсөн иргэдийн тоо 800-д хүрээд байгаа аж. Тус аймагт  усны хомсдлоос үүдэж өвчин ихэссэн байна. Өвчтөнүүдийн олонхи нь шар, гахайн хавдар, салхин цэцэг, томуугаар өвчилжээ. Аймгийн халдвартын эмнэлэгт 35 өвчтөн хүлээн авах боломжтой ч 63 хүнийг хэвтүүлэн эмчилж байгаа гэнэ.  Өвчний голомтын талаар  цэцэрлэг, сургуулийн  багш нарт сургалт явуулж  байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж