
Сонирхуулахад “Щелкунчик” балетын хувцас, жижиг хэрэглэлийг шинэчилж энэ сарын 25, 26-нд цоо шинэ хувцастайгаар үзэгчдийн хүртээл болох юм. Урлагийг дэмжигч “Төгөлдөр” сангаас тус балетын 140 гаруй хувцсыг сольж, ивээн тэтгэсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын гэргий Х.Отгонтуяагийн тэргүүлдэг энэхүү “Төгөлдөр” сан нь өнгөрсөн улиралд П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балетыг ивээн тэтгэж байсан юм.
М.Урин