Америк, Англи, Япон, Герман зэрэг өндөр хөгжилтэй оронд доктор, мастерын зэрэг хамгаалсан залуучууд техник, технологийн “Жонон” дээд сургууль дээр долоо хоног бүр цугларч, шинэ Монголын сэргэн мандлын тухай бүхий л улс төр, эдийн засаг, нийгмийн сэдвээр цуврал лекц уншдаг болоод удаж байна. Энэ үеэр тус сургуулийн mindscience-ийн хүрээлэнгийн судлаачдын хийсэн дүгнэлтүүд цочирдмоор сэтгэгдэл төрүүлдгийг лекцэнд тогтмол суудаг УИХ-ын зарим гишүүн хэлж байна. Энэ лекцинд заримдаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөхүүд ч мэр сэр харагдах болжээ.
Б.Батжаргал