Африкийн шилдэг хөлбөмбөгч хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Африкийн шилдэг хөлбөмбөгч хэн бэ?

Шинэ он айлчлан ирэх дөхсөн эдгээр өдрүүдэд салбар салбарын шилгүүдийг дэлхий, тив, улс орон даяараа тодруулдаг уламжлалтай. Тиймээс ч Африк тивийн хөлбөмбөгчид шилдгээ шалгаруулах гэж байна. Сүүлийн шатанд уг шагналын төлөө өрсөлдөх гурван нэр дэвшигч үлдсэн бөгөөд “Челси”-гийн Дидье Дрогба, “Интер”-ийн Самуэль Эту, “Сандэрланд”-ын Асамоа Гьан нар 2010 оны Африк тивийн шилдэг хөлбөмбөгчийн шагналын эцсийн шатанд үлдлээ.

Гурван довтлогчийн хувьд энэ жил баг бүртээ шилдэг нь байж чадсан. Кот Д’Ивуарын Дрогба энэхүү шагналын өнгөрсөн жилийн эзэн бөгөөд хоёр удаа энэ шагналыг хүртэж байсан юм. 32 настай тэрбээр “Челси”-гийн хамт Премьер лигт түрүүлж, лигийн мэргэн буучдыг 29 гоолтой тэргүүлсэн билээ.

Харин Самуэль Эту уг шагналыг 2003, 2004, 2005 онд гурван жил дарааллан хүртэж байсан. “Интер” 2010 оны Аваргуудын лигт түрүүлэхэд тэрбээр багийнхаа түлхүүр тоглогч нь байсан юм.

Ганын багийн Гьяны тухайд энэ зун “Сандэрланд”-д ирсэн бөгөөд Ганын шигшээ дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарсан нь түүнийг уг шагналын хүчтэй нэр дэвшигч болгож байгаа ажээ.

Хар тивийн 53 орны шигшээ багийн дасгалжуулагчид, техникийн албаныхны саналаар энэ сарын 20-нд болох Африкийн хөлбөмбөгийн холбооны ээлжит чуулганы үеэр энэ жилийн тивийн шилдгийг шалгаруулж, шагналыг нь гардуулна.

Score  Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж