
Мягмар гаригт хар тамхины бүлэглэлүүд хоёр хүний амийг хороож, үхлийн тоог яг 3000 болгосон тухай Чиуауа мужийн ерөнхий шүүгчийн хэвлэлийн төлөөлөгч CNN агентлагт хэлсэн юм.
Өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэргээс үүдэлтэйгээр 2656 хүн амиа алдсан байна. Харин ердөө гуравхан жилийн өмнө буюу хар тамхины гэмт хэрэг газар авахаас өмнө энэ тоо ойролцоогоор 300 байсан аж.
Э.Очирт