
“Тоффий”-н хувьд гол довтлогч Лью Саа нь гоол оруулахгүй байгаа бөгөөд тэр өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Премьер лигт гоолдоогүй байгаа аж. Тиймээс тэдэнд гоол хийх довтлогч хэрэгтэй байгаа юм. Пинаарын хувьд ирэх зун багтайгаа хийсэн гэрээ нь дуусч байгаа учраас түүнийг зүгээр алдаж байснаас өвлийн солилцоогоор зарж, өөрсдөдөө ашигтай байдал бий болгохыг хүсч байна.
Өмнөд Африк хагасыг сонирхох багууд цөөнгүй бий. Тиймээс ч Мойс ийм шийдвэр гаргасан аж. Харин Мойс ирэх сард нээгдэх солилцооны цонхоор аль нэг багаас довтлогч зээлээр авах санаатай байгаа юм.
“Ирэх зун Пинаарын гэрээ дуусна, тиймээс түүнийг зарж, тоглогч авах мөнгөө нэмэх хэрэгтэй байна. Мэдээж сайн довтлогч авахын тулд их мөнгө хэрэгтэй учраас ийм шийдвэр гаргаж байна. Тиймээс энэ удаад зээлээр тоглогч авах тал дээр ажиллана. Тэгээд хангалттай мөнгөтэй болсон үедээ сайн довтлогч авах болно” гэж Дэвид Мойс хэлсэн байна.
Score Studio