Австралид 70 хүнтэй завь хад мөргөжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Австралид 70 хүнтэй завь хад мөргөжээ

Хоргодох газар хайж байсан иргэдийг тээж явсан усан онгоц Австралийн Зул сарын арлын ойролцоох хадыг мөргөсөн байна. Энд явж байсан олон хүн живсэн байж болзошгүй тухай ВВС агентлаг мэдээллээ. Хэдэн арван хүний зорчиж байсан энэ завь хад мөргөн, хэдэн хэсэг болж буй үйл явцыг гэрчүүд дүрс бичлэгт буулган авсан байна. Гэрчүүдийн хэлснээр далайн давалгаа хэт хүчтэй байсан тул завинд ойртож, зорчигчдод туслах боломжгүй байжээ. Арал дээр Австралийн цагаачдыг саатуулах төв байдаг юм байна.

Сидней хот дахь ВВС-гийн төлөөлөгчийн хэлснээр завин дээр 70 орчим хүн байсан боловч ердөө 40-ийг нь аварч чадсан гэнэ.

Зул сарын арал дээрх иргэдэд хүмүүсийн хашгирах чимээ сонсогдож эхэлснээр энэхүү аймшигтай үйл явдлын талаар мэдсэн байна. Тэд завин дээрх хүмүүст туслахаар яаравчилсан бөгөөд усанд байгаа хүмүүс рүү аврах хантааз, олс зэргийг шидэж, амийг нь аврах гэж оролджээ. Нэгэн гэрчийн хэлснээр усанд бага насны хүүхдүүд, эмэгтэйчүүд гээд олон хүний цогцос хөвж байсан гэнэ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж