Завхан аймагт 35-40 хэм хүйтэрч, хонов

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Завхан аймагт 35-40 хэм хүйтэрч, хонов

Өнгөрсөн хоногт нийт нутгаар цас ороогүй бөгөөд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын нутгаар  салхи баруунаас секундэд 12-14 метр хүрч ширүүсч, Завхан аймгийн зарим сумдаар шөнөдөө 35-40 градус хүйтэрч хоносон байна.

Өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлших ба төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас орох төлөвтэй байна. Маргааш зүүн зүгийн нутгийн зарим газраар, 19-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи хугацааны эцсээр Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч цаашдаа хүйтний эрч суларч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа талаар Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж