
Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Хэнтий, Төв, Говь-Сүмбэр аймгуудын 25 сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийт 25 мянга 933 толгой мал өвчилсөнийг бүрэн устгаад байна. Сүхбаатар, Дорнод аймгуудын хувьд шүлхий өвчний өвчлөл бүрэн зогссон тул энэ сарын нэгнээс эхлэн хөл хориог цуцалсан. Харин Хэнтий, Төв, Говьсүмбэр аймагт шүлхий өвчний голомтын бүсэд хөл хорио тогтоон, зэргэлдээх сумдын малд вакцинжуулалтад хамруулж байна. Өнгөрсөн хоногт дээрх аймгуудад өвчлөл нэмэгдээгүй. Улаанбаатар хот болон зургаан аймгийн 71 сумын 6.8 сая толгой малыг вакцинжуулахаас 6.7 сая толгой малыг вакцинжуултанд хамруулаад байгаа аж.