Берлусконид итгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Берлусконид итгэл үзүүлэв

Италийн парламентын доод танхим тус орны ерөнхий сайдад итгэл үзүүлэх талаар санал хураалт явуулан  314 хүн түүнийг дэмжиж, 311 хүн эсрэг санал өгөв. Тэр нь түүний танхимыг цаашид ажиллахыг зөвшөөрсөн хэрэг боллоо.

Үүний өмнө Италийн сенат мөн энэ асуудлаар санал хураалт явуулахад 308 сенаторын 162 нь Берлусконийг дэмжжээ.

Түүний эвсэл Депутатуудын танхимд олонхоо алдсаны дараа Засгийн газарт нь итгэл үзүүлэх асуудлыг парламентад оруулсан байлаа. Доод танхимын спикер ерөнхий сайдын хамтран зүтгэгч Жанфранко Фини сөрөг хүчин болон шинэ нам байгуулж 34 депутатыг нь өөртөө татаж чадсан байв.

Энэ сарын 14-нд Берлусконийг улс оронд үүссэн асуудлуудыг шийдэх чадваргүй гээд огцрохыг шаардсан жагсаалууд Италийн олон хотод болсон юм. Мөн санал хураалтын өмнө ерөнхий сайдын талынхан сөрөг хүчинтэй парламентад нудрага зөрүүлжээ.

Одоо Италийн улсын өр триллион еврогоос даваад байгаа бөгөөд мөн ерөнхий сайдын секс дуулиан түүнийг огцруулахыг шаардахад хүргэжээ. Санал хураалтын өмнө ерөнхий сайд депутатуудыг худалдан авсан гэх яриа ч гарсан байлаа. Хамгийн сүүлд энэ жилийн есдүгээр сард парламент итгэл үзүүлэх асуудлаар санал хураалт явуулахад Берлускони630 депутатуудын 342 хүний саналыг авч байжээ.

Эх сурвалж: Лента.Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж