
Британийн HSBC банкны судалгааны дагуу Хятадын зургаан мужийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2020 он гэхэд Орос, Канад мэтийн орнуудынхаас давсан байх бөгөөд эдгээр мужуудын үйлдвэрлэлийн нийлбэр нь өнөөгийн валютын ханшаар нэг их наядаас давсан байна.
Эдийн засгаараа хамгийн хүчирхэг мужийн жагсаалтад аж үйлдвэрийн өмнөд төв болох Гуандун, хойд нутгийн Хэбэй, Шаньдун, Цянсу ба ззүн хэсгийн Чейян мөн төв хэсгийн Хэнань оржээ. HSBC банкны үнэлгээгээр, арван жилийн дараах Хятад нь Өмнөд Солонгос ба Израиль мэтийн “хоёр дахь дзавалгааны” хөгжилтэй орнуудын цуглуулга мэт болсон байх ажээ.
Энэ судалгааны зохиогч Чан Чиминий тэмдэглэснээр Хятадын эдийн засаг ойрын таван жилд өсөлтийн өндөр хурдаа хадгалах аж. Дэлхийн банкны үнэлгээгээр Хятадын ДНБ-ний үйлдвэрлэл энэ онд 10 хувийн өсөлттэй байгаад ирэх жилд 8,7 хувь хүртэл буурах ажээ. Харин зарим мужуудад өсөлт ихээхэн өндөр байх гэнэ.
Өнгөрсөн онд Хятадын ДНБ таван их наяд ам.доллараас давсан байлаа. Энэ жилд Хятад үйлдвэрлэлээр Японыг гүйцсэн байв.
Эх сурвалж: Лента.Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар