
Дэлхийн хамгийн тансаг, үзэсгэлэнтэй хотуудын нэг болох Парист Shangri-La зочид буудал салбараа нээх гэж байна. Нийт 81 зочны өрөө, люкс зэрэглэлийн 27 өрөө бүхий тус зочид буудал Францын нийслэл хотын төв хэсэгт байрлах бөгөөд ирэх долоо хоногт нээлтээ хийх ажээ. Цонхоор нь Эйффелийн цамхгийг тольдож болох Shangri-La зочид буудалд франц хоолны ресторан мөн байрлах юм байна.
С.Цэлмэг