Эмэгтэйчүүд үсэндээ тоймгүй мөнгө зарцуулдаг

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд үсэндээ тоймгүй мөнгө зарцуулдаг

Гадаад төрхөндөө хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй эмэгтэйчүүд үс засуулахад тоймгүй их мөнгө зарцуулдаг байна.

Жирийн европ эмэгтэй бүх амьдралынхаа хугацаанд зөвхөн үс засуулахад 26 мянган евро зарцуулдаг аж.

Энэ нь олон эмэгтэйчүүд бүтэн жилийнхээ цалинтай тэнцэх мөнгийг үсээ янзлуулж, богиносгож, будуулж янз бүр болгоход зориулдаг гэсэн үг юм.

Өөр нэг сонирхолтой зүйл нь эмэгтэйчүүдийн 40 хувь нь үсчин орох шалтгааны улмаас ажлаасаа байнга хоцордог байна.

Дээрх бүсгүйчүүдийн талаас илүү хувь нь хоол хүнснээс илүү үсэндээ илүү мөнгө зарцуулдаг гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Мөн гурван эмэгтэйн нэг нь гадагшаа гарахаасаа өмнө толины өмнө үс зүсээ янзлахад  ойролцоогоор 40 минут зарцуулдаг аж. Тэдгээр бүсгүйчүүдийн  эр нөхрүүд ямар тэвчээртэй улс байдагт гайхах зүйл алга.

Хүүхнүүд гэлтгүй эрчүүд ч мөн үс зүсээ янзлуулахад багагүй мөнгө зарцуулдаг. Британид таван эрэгтэйн нэг нь үсээ засуулж, гельдэж, хөөс цацуулах зэрэгт сард 30 евро зарцуулдаг байна.

Оддын үсчин Никки Кларкын  3 мянга гаруй хүний дунд явуулсан судалгаагаар  ихэнх эмэгтэйчүүдэд дор хаяж гурван ширхэг үс засах хэрэгсэл, бүтээгдэхүүн байдаг гэнэ.

Эмэгтэйчүүдийн  хамгийн их гомдоллодог зүйл нь  үс уналт, шингэрэлт байдаг  гэж Кларк ярьж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж