Завханд онгоц мөргөлдөх дөхжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Завханд онгоц мөргөлдөх дөхжээ

Завхан аймгийн нутагт мэргэжлийнхний хэллэгээр “Ургамал” огтолцлын орчимд энэ сарын 9-нд буюу өнгөрөгч пүрэв гаригт “Изинис эйрвэйз” болон МИАТ компанийн онгоц мөргөлдөх нөхцөлд тун ойрхон зөрсөн гэнэ. Нэг нь Ховд аймгийн төвд газардах, нөгөөх нь яг тэр цэгээс хөөрсөн онгоц гэж эх сурвалж мэдээлж байна. Дээрх компанийн онгоцууд агаарч мөргөлдөх дөхсөнд ИНЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд буруутай бөгөөд товчхондоо бол тус газрын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаныхан хариуцлага алдснаас үүдэлтэй аж. Учир нь тус албаныхан онгоцны жолоочид технологийн алдаа гарган ташаа мэдээлэл өгснөөс агаарын хөлгүүдийн барих ёстой зай хэт ойртсон байна. Онгоцны нисгэгч нар агаарын хөлгийн  тоноглолын зөвлөмжөөр нислэгийн өндрөө өөрчлөөгүй бол мөргөлдөх аюулд ойрхон байсан гэнэ. Энэ талаар МИАТ компанийн маркетингийн албаны холбогдох мэргэжилтнээс тодруулахад “Монгол Улсын нутаг дэвсгэрт нислэг үйлдэж буй нислэгийн компаниудад ИНЕГ-аас агаарын замын мэдээлэл өгдөг. Тухайн өдөр хариуцлага алдснаас болж, орон нутагт онгоц мөргөлдөх аюултай нөхцөл бүрдсэн ч, онгоцны баг бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээг авснаар ямар нэгэн хохирол учраагүй” гэсэн мэдээлэл өглөө.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж