Энэ нь мэдээж “Sun Trust Bank” компанийн техникийн алдаа байсан бөгөөд тэд алдаагаа төдөлгүй зассан. Өөр данснуудад мөн ийм алдаа гарсан байх магадлалтай юм. Үнэт эдлэлийн бизнес хийдэг ноён Fischer “88 тэрбум ам.доллараар юу хийж болох вэ? Ямартай ч цөөн хэдхэн хүн нийлээд “Sun Trust Bank”-ийг дампууруулж чадах байсан” гэж ярьж байв.
Алдаа засагдахаас өмнө тэрээр тус банкны төлөөлөгчид өөрийнх нь дансанд байгаа мөнгийг хүү боддог дансанд шилжүүлж хийгээд, бодогдсон хүүг нь буяны үйлсэд зарцуулах санал тавьсан. Хүү нь: 7.3 сая гаруй ам.доллар болох байв. Банк түүний саналд үгүй гэсэн хариу өгсөн юм. “Би таван цагийн турш тэрбумтан байсан” гэж тэр одоо ярьж байна. Банкны иймэрхүү алдаа олонтаа гардаг. Гэхдээ ноён Fischer сонирхолтой асуудал хөндсөн юм. Танд хэрвээ 89 тэрбум ам.доллар таван цагийн хугацаатай байсан бол та юу хийх вэ? Гол дүрэм нь гэвэл таван цагийн дараа бүрнээр нь буцааж өгөх ёстой. Энэ хачирхалтай явдлын талаар “Wall Street Journal” Нью-Йорк хотоос мэдээллээ.
Т.Санаа