Баянтэс суманд өвөлжилт хүндэрлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Баянтэс суманд өвөлжилт хүндэрлээ

Завхан аймгийн Баянтэс, Тэс, Баянхайрхан, Асгат, Түдэвтэй, Нөмрөг сумдад өвөлжилтэй хүндрэх төлөвтэй байгаа талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Тухайн сумдад одоогоор аймгаас томилогдсон ажлын хэсгийнхэн ажиллаж байна. Аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дээд ахмад Ю.Бямбадорж өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байгаа ажлын хэсгийнхний өгсөн мэдээллээр “Ерөнхийдөө аймгийн хойд тал буюу Баянтэс, Тэс, Баянхайрхан, Асгат, Түдэвтэй, Нөмрөг сумдад өвөлжилтэй хүндрэх төлөвтэй байна. Баянтэс сумын нийт нутаг дэвсгэр бүхэлдээ цасан бүрхүүлтэй байна гэж хэлж болно. Тус сумын нийт нутгийн 40 хувь нь 60 см-ээс дээш, 60 хувь нь 40-50 см-ийн зузаан цастай байна. Мөн Асгат сум мөн адил хэмжээнд байна. Түндэвтэй сумын зүүн хойд хэсгээр цасны зузаан 40 см хүрч байна” гэжээ. Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг орон нутагт өнгөрсөн гурав хоног ажиллаж байгаа бөгөөд маргааш цагийн байдал, өвөлжилт хүндэрсэн газруудад зааг тогтоох, тухайн газар нутагт хичнээн хэмжээний хүн, мал байгаа, өвс тэжээлийн нөөцийн хангалт, хуваарилалтын асуудлаар хуралдаж, шийдвэр гаргах гэнэ. Одоогоор улсын хэмжээний зам даваа цасанд боогдсон тохиолдол гараагүй байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж