Хилчин чононд ноцуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Хилчин чононд ноцуулжээ

Өмнөговь аймгийн хилийн цэргийн 0156 дугаар ангийн алба хаагч үүргээ гүйцэтгэж яваад чононд ноцуулсан хэрэг гарсан байна. Хэргийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад, “Цэрэг рүү галзуу чоно ноцсон нь үнэн. Тэнд хоёр чоно байсан гэсэн. Энэ хэрэг өнгөрсөн  сард гарсан. Бид албан хаагчийг нийслэлд авчирч шинжилгээнд хамруулсан. Түүний шинжилгээний хариу эрүүл гарсан” гэв.  Галзуу өвчнөөр өвчилсөн хоёр чоныг устгаж, ариутгал хийсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж