Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигтийн хөндийд Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барихаар болсон. Одоогоор ажлын нарийвчилсан зураг төслийн ажил дуусах шатандаа явж байгаа бөгөөд үүний дараа тус сонгон шалгаруулах юм байна. Монгол Улсын Засгийн газар Японы Засгийн газартай 22 тэрбумын иенийн хөнгөлөлттэй зээл авах тухай гэрээ байгуулсан ч шинэ нисэх буудлыг барих ажилд 30 орчим тэрбум иен шаардлагатай гэсэн урьдчилсан судалгаа гаргажээ. Уг гэрээний хэлэлцээрийн дагуу төвлөрсөн хөрөнгөөс давсан мөнгийг Монголын тал хариуцан хийх ёстой аж. Нисэх онгоцны шинэ буудлын барилгын ажлыг 2012 оны дөрөвдүгээр сараас эхлүүлэх бөгөөд 2015 оны аравдугаар сард барьж дуусгахаар тооцоолсон байна.