“Шилийн богд-2010” үзэсгэлэнгийн нээлт болно

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

“Шилийн богд-2010” үзэсгэлэнгийн нээлт болно

Сайн эрийн хийморь лундааны сүлдэн тарни болсон Дарьгангын Шилийн богдын зураг түүхийг, монголчууд болоод гадаадын зочид гийчид байнга сонирхон шохоорхож,хийморийн даллагтай уулын зургийг худалдан авч, ойр ирсэн нь  дээр нь гардаг нь мөрдөгддөггүй хууль болсоор уджээ. Энэ уулын нэрээр нэрлэсэн Шилийн богд-2010 уран зургийн үзэсгэлэн энэ сарын 18,19-нд Сүхбаатарчуудын мэлмийг мялаах гэж байна.

Бүр таван наснаас уран зургийг сонирхон зурж бүтээлээ туурисаар ирсэн МУСТА Ё.Бадарчийн дөрөв дэх бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн Баруун-Урт хотын төвд гарах гэж байна. 50 гаруй жил уран зураг дагнан туухвисан түүний нарийн хурц хараа, торгон мэдрэмжээр бий олсон зургийг гадаад, дотоодын гийчид захиалан авдаг болжээ.

Үзэсгэлэнд Сүхбаатар нутгийн нэрийн хуудас болсон хурдан морь, байгалийн сайханыг харуулсан бүтээл болоод, ан амьтан, хөрөг гээд 60 гаруй бүтээл тавигдах юм.

Зураач Ё.Бадарч анхны үзэсгэлэнгээ 1978 онд “Шилийн богд-1” нэрээр гаргаж байсан бөгөөд түүнээс хойших дөрөв дэх бие даасан Шилийн богд үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм. Тэрээр 2002 онд Дамдиний сангийн нэрэмжит шагнал, 2007 онд байгууллагуудын лого шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байр,  2009 оны 120 гаруй мэргэжлийн зураачдын уралдаанд тэргүүн байрыг эзэлж байсан авъяаслаг зураач юм. Өдгөө 60 насны босгыг алхсан Ё.Бадарч зураач үзэсгэлэнгээ Шилийн богдоороо овоглодог нь хаанахын хэн ч энэхүү хийморьт уулын зургийг байнга эрэлхийлж байдгаас үүдсэн хэмээн ярисан юм.

Д.Улаанаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж