Шадар сайд орон нутгийн иргэдтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Шадар сайд орон нутгийн иргэдтэй уулзана

Монгол улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг тэргүүтэй УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон ерөнхийлөгчийн зөвлөхүүд энэ сарын 17-20-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллана. Тэд энэ үеэр “Ардчилал-20” зүүн бүсийн чуулга уулзалтанд оролцох бөгөөд 19-ний өдөр орон нутгийн иргэдтэй уулзалт хийх юм. Аймгийн Жаахан шарга театрт болох уулзалтын гол сэдэв нь Эх орны хишиг, Эрдэнийн хувь хэмээх иргэдэд амалсан сонгуулийн мөнгөний тухай хөндөх бөгөөд мөн бусад асуултанд хариу өгөх аж.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж