Чуулга уулзалтанд Монгол улсын Тэргүүн шадар сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүд, ерөнхийлөгчийн зөвлөхүүд, Засгийн газрын гишүүд оролцсон 400 гаруй хүний нүсэр бүрэлдэхүүн Сүхбаатар аймагт саатах юм.
Энэ сарын 18-19-ний хооронд болох уулзалтын үеэр, Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулан Баруун-Урт хотод босгосон Ардчиллын хөшөөний нээлт, хүндэтгэлийн хурал, баярын концерт, Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн, Ч.Энхбатын дэлхийн филателийн холбооны үзэсгэлэнгийн 2007, 2008, 2009, 2010 оны алтан медальт ховор цуглуулгын үзэсгэлэн, мөн орон нутгийн уран бүтээлч, МУСТА, Ё.Бадарчийн “Шилийн богд-2010” уран зургийн үзэсгэлэн нийтэд хүрэхээс гадна төлөөлөгчдийг салхинд гарч, алжаал тайлах зорилготой Цасны баяр болох гэнэ.