Тэрбумтны өв залгамжлагч Парис Хилтон ирэх улирлаас эхлэн мотоциклийн тойрог замын уралдаан болох MotoGP-д өөрийн гэсэн багтай болох гэнэ. Алдарт “Hilton” зочид буудлын сүлжээ бизнес эрхлэгчийн охин болох Парис Хилтон BQR-тай хамтран 125сс ангилалд сойх багаа бүрдүүлсэн байна. SuperMartxe VIP by Paris Hilton нэрээр уралдах түүний багт Испанийн нисгэгчид болох Серхио Гадеа, Маверик Виналес нар уралдах ажээ.
Хэдийнээс мотоциклийн “хоббитой” гэгддэг Парис ийнхүү мото спортод албан ёсоор хөл тавьж байна.
С.Цэлмэг