Ассанж батлан даалтаар гарах уу?

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Ассанж батлан даалтаар гарах уу?

Ассанж батлан даалтаар гаргах болсон ч Швед давж заалдаж байна

Шуугиан тарьсан “WikiLeaks” вэб сайтыг үндэслэгч Жулиан Ассанж Лондон хотын Вестминстер Магистратын шүүх хуралд мягмар гаригт оролцсон байна. Сонсголын дараа түүнийг батлан даалтаар гаргах шийдвэрийг шүүгч гаргасан ч Шведийн прокуроруудыг төлөөлж оролцсон өмгөөлөгч тэр даруй давж заалдсан байна. Ингэснээр дараагийн сонсгол хүртэл Ассанж шоронд хоригдсоор байх юм. Өмгөөлөгчдийн хэлснээр дараагийн шүүх хурал 48 цагийн дотор болох аж.

Одоо 39 настай Австралийн иргэн Ассанжийг Шведэд үйлдсэн гэх бэлгийн хүчирхийллийн хэргээс үүдэлтэй баривчлах зөвшөөрлийг олгосноос Их Британийн цагдаагийн газар өнгөрсөн долоо хоногт сайн дураараа очсон билээ. Түүнд хүчирхийлэл, бэлгийн дарамт болон хууль бусаар хүч хэрэглэсэн хэрэг тулгаад байгаа юм.

Магистратын шүүхээс түүнийг суллахад нийт 240 мянган паундын батлан даалт тогтоосон юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж