Амьдралын
буруу хэв маяг, хоол хүнснээс үүдэн хүний эд эрхтэнд чулуу үүсдэг.
Цөсөнд, бөөрөнд чулуу үүссэн гэдэг оноштой бид хэдийнэ танил болж, бүр
хэвийн үзэгдэл мэт хүлээн авах болсон. Нэгэнт үүссэн чулууг бага
хэмжээтэй бол эм бэлдмэлээр тууж гаргах, эс бөгөөс мэс заслаар салгаж
авахаас өөр арга одоогоор байхгүй.
Тэгвэл
Америкийн эрдэмтэд бөөр болон шээсний сүвэнд үүсэж буй чулууны ургалт
буюу өсөлтийг зогсоох арга боловсруулжээ. Хүний биед чулуу үүсэх явцыг
тэд судалж, жижиг талстууд аажмаар үелэн ургадгийг тогтоосон байна.
Ингэснээр талстуудын гадаргад үйлчилж, ургалтыг зогсоох бэлдмэл гарган
авч, туршсан нь амжилттай болжээ.
Тэрхүү
бэлдмэлд орсон цистиний төрлийн бодис нь жижиг талстуудын бүтэц,
найрлагад нөлөөлснөөр өсөлт нь зогсож, ургах боломжгүйгээс гадна аажмаар
уусаж үгүй болдог юм байна.
Ж.ЭРДЭНЭ
Эх сурвалж "Mongolnews.mn"