Очир эрдэнийн их нөөцтэй гариг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Очир эрдэнийн их нөөцтэй гариг илрүүлэв

Хамгийн
үнэтэй, ховор чулуу хэмээгддэг очир эрдэнийн жижиг хэлтэрхий өчнөөн сая
долларын үнэд хүрдэг. Ийм шигтгээтэй бөгж, үнэт эдлэл бэлэглэх нь
сэтгэлийн дээд илэрхийлэл ч гэдэг. Харин дэлхийн хамгийн үнэт чулуу өөр
нэгэн гариг дээр жирийн хөрс, шороо мэт элбэг байх магадлалтайг НАСА
мэдээлжээ.

Нарны
аймгийн гадна оршдог WASP-12b гариг нүүрстөрөгчөөр баялаг. Уг гаригийн
агаарын температур 2200 градус хүрдэг учраас нүүрстөрөгчүүд бөөгнөрч,
очир эрдэнэ хэлбэрт шилжсэн байх магад лалтай хэмээн эрдэмтэд таамаглаж
байна. Тус гаригт очир эрдэнийн уулс ч байж болзошгүй гэнэ. “Энэ бол
эрдэнэсээр баян анхны гариг.

Цаашид ч
үнэт чулуу, эрдэнэсээр баялаг гариг байхыг үгүйсгэхгүй. Харамсалтай нь
тэнд дэндүү халуун болохоор амьдрах боломжгүй” хэмээн Америкийн
Принстоны их сур гуулийн одон оронч Никки Мадхусадхан хэлжээ.

Б.ОЮУТАН

Эх сурвалж "Mongolnews.mn"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж