Дээр дурдсан хэргүүдийг 1998-2008 оны хооронд “Daimler” компанийн Германд байдаг Експорт, худалдаа санхүүгийн салбар болон Орост байдаг салбар болох “Mercedes Benz Russia” нар үйлдсэн. “Daimler” компани Орос, Хятад, Тайланд, Грек, Ирак дахь гэрээ контрактуудыг авахын тулд дээрх авлигуудыг өгч байсан байна. Үүний тулд “Daimler” компани “оффшор банкны данс, гуравдагч агент, толгой эргүүлсэн үнийн бодлого ашиглаж байсан бөгөөд, тус компаниуд хилийн чанадад авлига өгөхийг бизнес хийх нэгэн арга зам гэж үзэж байсан байна” гэж шалгалт хийсэн мөрдөгчид мэдэгдсэн.
Авлигийн асуудалтай холбоотой 45 ажилтнаа “Daimler” компани ажлаас нь халсан. Тус компанийн захирал Dieter Zetsche “өнгөрсөн туршлагаас ихийг сурлаа. Өнөөдөр бид илүү өндөр стандартаар ажилладаг хүчтэй компани болохоор мэрийж байна” гэж хэлж байв.
Уг хэргийн сонсгол Вашингтон дахь холбооны шүүхэд болсон бөгөөд санхүүгийн торгуулийн шийдвэрийг тэргүүлэх шүүгч Richard Leon “шударга шийдвэр” гэж үзсэн. Прокурор John Darden “Daimler” компани шалгалтын үед сайн хамтарч ажилласан, өөрийгөө цэвэрлэхээр чармайж байгаа байдал ажиглагдаж байсан гэж тодорхойлсон. Өнгөрсөн жил тус компани 3.5 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан. 2008 онд германы “Siemens” группэд АНУ мөрдөн байцаах ажиллагаа явуулж тус компани Аргентин, Бангладеш, Ирак, Венесуэлын засгийн газрын түшмэлүүдэд авлига өгч байсныг тогтосон бөгөөд “Siemens” АНУ-ын засгийн газарт торгуулийн төлбөрт 800 сая ам.доллар төлж байсан.
Т.Бадрах