ШШГЕГ-ийнхан номын дуу сонсоно

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

ШШГЕГ-ийнхан номын дуу сонсоно

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын
ажилтан, алба хаагчдын хүний эрхийн болон хууль, эрх зүйн мэдлэгийг
дээшлүүлэх үүднээс Хүний эрхийн комисс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий
газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна.  Үүний хүрээнд
иргэний болон эрүүгийн хэрэгт холбогдогчдын эрхийг хангах, хамгаалах,
цагдан хоригдсон хүмүүстэй хүнлэг бус хандаж, нэр төрийг нь доромжлохоос
урьдчилан сэргийлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулахад анхаарч
ажиллах гэнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, алба
хаагчид болон дунд, ахлах шатны офицер, ахлагч нарт хүний эрхийн
боловсрол олгох сургалтыг Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт
бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулахаар болжээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж