
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Монгол 999” компаниас хамтран “Өрсөлдөх чадамжтай Монгол” үзэсгэлэнг зохион байгууллаа. Уг үзэсгэлэнд уул уурхайн тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны хэрэгсэл, хувцас, гутал үйлдвэрлэгч, нийлүүлэгчид болон хүнс, хөнгөн үйлдвэр, барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг 40 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцсон. Энэ үеэр “Их бүтээн байгуулалт-үндэсний нэгдэл”, “Их бүтээн байгуулалт-Унаган байгаль” сэдэвт хэлэлцүүлэг болсон бөгөөд дээрх хэлэлцүүлгүүдээр аж ахуйн нэгжүүд их бүтээн байгуулалтад оролцох боломж, байгаль орчинтойгоо хэрхэн харилцах талаар санал бодлоо солилцсон байна.
Ж.ГЭГЭЭ