
January Jones цүнх туфлиэс өөр биеэ халхлах зүйлгүйгээр зургаа авахуулж, гоолиг биеэ гайхуулсан байна. Зураг авалтыг Лондонд хийсэн ба гэрэл зурагчнаар нь оддын гэрэл зурагчин гэгддэг алдарт Mario Testino ажиллажээ.
Donatella Versace “Би Versace-ыг төлөөлөх дараагийн шаргал үст хэн байхыг байнга л хайж явсан. January-ын хувьд би 21-дүгээр зууны төгс Versace эмэгтэйг оллоо гэж сэтгэл тун хангалуун байгаа. Тэр ихэмсэг, дэгжин. Тэгснээ хирнээ нууцлаг тачаангуй” хэмээн ярьжээ.
Жүжигчин January Jones-ын тухайд Mad Men киноны Betty Draper-ын дүрээр олны танил болсон бөгөөд ирэх жил жил дэлгэцэнд гарах X-Men кинонд Emma Frost-ын дүр бүтээж байгаа юм.
Н.Наран