Худалдан авах ажиллагааны удирдлага, хяналт-шинжилгээ, мэдээллийн системийг ашиглаж эхлэхтэй холбогдуулан уг системийн хэрэглэгчдэд зориулсан интернетэд суурилсан сургалт энэ сарын 3, 7-нд ШУТИС-ийн Компьютер техник менежментийн сургууль дээр Сангийн яам, "М Си Эс" ХХК-тай хамтран амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтад яам, агентлагаас худалдан авах ажиллагаа хариуцсан нийт 53 мэргэжилтэн оролцсон бөгөөд сургалтын хүрээнд системийн хэрэглэгчдэд захиалагч байгууллагуудын худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, оролцогчид болон гомдлын бүртгэлийг хөтлөх, худалдан авах ажиллагааны тайлан хэрхэн гаргах чадварыг эзэмшүүлсэн юм.
Энэхүү системийг ашиглаж эхэлснээр байгууллага, төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр худалдан авах ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэлийг тухай бүр хянах боломжтой болох ба улирлын, жилийн эцсийн тайлан гаргах, мэдээ, тоо баримт цуглуулах, хяналт-шинжилгээг программ хангамж ашиглан хийх боломж Сангийн яаманд бий болох юм.