Өнөөдөр болох хэвлэлийн бага хурлын тойм

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Өнөөдөр болох хэвлэлийн бага хурлын тойм

“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр таван хуралтай.11.00
цагаас Монголын ардчилсан холбооны анхдагчид  Амлалт нэхэх  ард түмний
холбооноос  ирэх даваа гаригт болох жагсаалын талаар байр сууриа
илэрхийлнэ.

12.00 цагаас Иргэдийн шударга шүүхТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт  энэ сарын
5-ны цуглаанд оролцохгүй бөгөөд удахгүй болох бүх гишүүдийн хурлаараа
улс төрийн байгууллага байгуулах талаар мэдээлэл хийх бол 13.00 цагаас
Монголын ногоон намаас Баянгол дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуультай
холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. 14.00  цагаас Татварын албыг намын
харъяалал, эрхтэн дархтнуудын хувьч­лалаас хамгаалъя сэдвээр  Налайх
дүүргийн Татварын хэлтсийн дарга Н.Энхээ хэвлэлийнхэнд хандлаа. 15.00
цагаас Амлалт нэхэх ард түмний холбооноос хэвлэлийн бага хурлыг тус тус
зарласан байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж