A. Байнга
B. Ихэвчлэн
C. Тохиолдлоор
D. Ховор
E. Бараг үгүй
Та асуултанд үнэн зөв хариулснаараа өөрийнхөө ямархуу ааш авир гаргадаг болохыг үнэн мөнөөр нь олж харах болно.
1. Би эр хүнтэй хамт байхдаа юу ярих, ямар харагдаж байгаа, миний хэрэгцээ юу билээ гэх мэт зүйлд хэтэрхий анхаарч, өөрөө өөртөө хэт хяналт тавьдаг.
2. Эр хүнийг хийх ёстой зүйлээ хийсэн үгүйд нь байнга санаа тавьж, өөртөө давхар хариуцлага үүрч байдаг.
3. Эмэгтэй хүн намайг гомдооход тэвчиж чадахгүй мөртлөө намайг гомдоосон эр хүнийг тэвчдэг.
4. Би эр хүнтэй ойртон нөхөрлөхийн тулд сээтэн хаяж өдөн, түүнийг хусэж байгаагаа биенийхээ хөдөлгөөнөөр ойлгуулдаг.
5. Миний хэлж ярьж, хийж байгаа зүйлийн хариуд тэр хүн яах бол хэмээн түгшиж санаа зовдог.
6. Миний амьдралд хийсэн муу муухай зүйлийнх нь төлөө түүнд өширхдөг.
7. Би эр хүний хайр, анхаарлыг өөртөө татах гэж хичээж,түүнийг надад уурлах үед нь яахаа мэдэхгүй болж эргэлздэг.
8. Би хайр халамжаар дутдаггүй.
9. Хайртай хүнээсээ хүссэн зүйлээ авч чаддаг.
10. Би эрх дархтай эр хүний (аав,нөхөр, найз залуу, дарга) дэргэд байхдаа тайван, өөртөө итгэлтэй байж чаддаг. Ийм үед би давчдах, сандрах, айж эмээх зэргийн алийг нь ч мэдэрдэггүй.
Одоо та дор оноонуудыг өөрийн хариултандаа өгч нийт авсан оноогоо гаргаарай.
1-7 дугаар асуултад:
A. 2 оноо
B. 4 оноо
C. 6 оноо
D. 8 оноо
E. 10 оноо
8-10 дугаар асуултанд:
A. 10 оноо
B. 8 оноо
C. 6 оноо
D. 4 оноо
E. 2 оноо
80-100 оноо
БАЯР ХҮРГЭЕ! Та хичээл зүтгэлийнхээ үр дүнд эр хүнтэй тогтоосон харилцаандаа сэтгэл хангалуун, түүний хайрыг татсан хүсирхэг эмэгтэй байж чаддаг юм байна. Та өөрийн агуу мэдрэмжийнхээ ачаар сайн сайхан хандлага бол урт удаан хугацааны эрүүл харилцааг бий болгогч гэдгийг ойлгон мэдэрч, өөрийн чинь хувьд чухал эр хүмүүсийн хажууд тэдний хайр халамжийг татахаар биеэ авч явж чаддаг. Та бага оноо авсан асуултан дээрээ анхаарснаар цаашид гарч болох бэхшээлийг давж чадна.
60-79 оноо
ТАНЫ ЭР ХҮНТЭЙ ТОГТООСОН ХАРИЛЦАА ЧИНЬ ТИЙМ Ч МУУ БИШ БОЛОВЧ ҮҮНЭЭСЭЭ ХЭД ДАХИН ИЛҮҮ БАЙЖ БОЛОХ ЮМ.
Ихэнхи эмэгтэйчүүд энэ хэсэгт хамаарагддаг. Та энэ бүлгийн эцэст өгүүлэх хамгийн том 6 алдаанаас зайлсхийснээр өөрийн хэрэгцээ, хүсэл зорилгыг илүү сайн ойлгосноороо амьдралдаа тохиолдох томоохон бэршээлүүдээс зайлсхийж чадна. Танд одоо хүсэн хүлээж байгаагаас чинь илүү хайр халамжийг хүртэх боломж байна.
40-59 оноо
ТАНЫ ЭР ХҮНТЭЙ ТОГТООСОН ХАРИЛЦАА ЧИНЬ ХҮНД БАЙДАЛД ОРСОН БАЙНА. Эр хүний хайр, хүндэтгэлийг хүртэхэд чинь саад болдог хувийн муу чанарууд танд байна. Та өөрийн үнэ цэнийг умартан, эр хүнд яг л зочид буудлын хаалгаар орж ирэхэд нь гутлых нь тоосыг арчиж өгдөг үйлчлэгч шиг хандах хандлага чинь цаашид үргэлжилсээр байх юм бол та хэзээ ч эр хүний хайр хүндэтгэлийг хүлээж чадахгүй. Тиймээс та өөрийгөө өөрчлөх хэрэгтэй.Анхны алхам бол өөрийнхөө юу хүсэж байгааг, танд юу таалагддаг, юу таалагддаггүй болохыг мэдэж авах явдал юм. Та өөрийгөө цоо шинэ эрч хүчтэй эмэгтэй (хүсэж мөрөөдддөг шигээ) мэт төсөөлөн биеэ авч явж, найз нөхдөөсөө тусламж хүсээрэй.
39 ба түүнээс доош оноо:
АУЮЛ! ТАНЫ ЭР ХҮНТЭЙ ТОГТООСОН ХАРИЛЦАА ЭРҮҮЛ БУС БАЙНА. Та хайр дурлал гэж юу байдаг, жинхэнэ хайр дурлалын амтыг мэдрэх ямар байдгийг аль хэдийнээ мартжээ. Магадгүй та эр хүнтэй тогтоосон эрүүл сайхан харилцаа гэж юу байдгийг огт мэдэхгүй байх. Иймд зөвхөн ганцаараа энэ байдлыг өөрчлөх гэж зүтгэх нь танд амаргүй байх учраас бусад эмэтэйчүүд, найз нөхдөөсөө тусламж гуйж, хамгийн түрүүнд өөрөө өөрийгөө жинхэнэ ёсоор хайрлан маш идэвхтэй амьдарч, энэхүү номыг гарын авлага болгон сэтгэл судлаач дээр очиж зөвлөгөө авах, харилцааны соёлыг заадаг төрөл бүрийн сургалтанд хамрагдах зэрэг өөрийгөө хөгжүүлэх арга замыг даруй олох хэрэгтэй.