Кино од өнгөрсөн жил Universal Studios –ын 1994 оны бүтээл, “47 Ronin” хэмээх киноны шинэ хувилбарт гол дүр бүтээх гэж байгаагаа мэдэгдэж байсан юм. Бодит үйл явдлаас сэдэвлэсэн уг кино нь удирдагч нь харакири хийж шударга бусаар яллуулсан самурай нарын тухай өгүүлдэг. Ronin хэмээх самурай шударга бус шүүхээс өшөөгөө авахаар тэмцдэг боловч бүгд харакири хийж дуусдаг.
Keanu Японы сонгодог жанрын уг киноны зураг авалтад бэлтгэн сургуулилж байгаа аж.
Уг кино нь “The Lord of The Rings” киноных шиг уран зөгнөл болон бодит үйл явдлын холбоос байхаас гадна эхнээсээ дуустал үзэгчдийг “Gladiator” шиг тулааны талбарт аваачир гэнэ. Уг киноны найруулагч Carl Rinsch бөгөөд 2012 оны 11 дүгээр сард 3D хэлбэрээр дэлгэцэнд гарах гэнэ.