Засгийн газар 1,5 саяыг өгөхөө зарлах гэж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Засгийн газар 1,5 саяыг өгөхөө зарлах гэж байна

Олон нийтийн дунд ихээхэн эргэлзээ төрүүлээд байсан 1,5 саяын асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэн байна. Энэ асуудлаар Ерөнхий сайд С.Батболд үдээс хойш олон нийтэд мэдэгдэл хийх гэж байна. Сангийн сайд С.Баярцогт өнгөрсөн даваа гаригт хэвлэлд ярилцлага өгөхдөө лхагва гаригт хуралдах Засгийн газрын ээлжит хуралдаанаар нэгэн “онц чухал” асуудлыг хэлэлцэх тухай ам алдсан. Энэ нь иргэн бүрт 1,5 сая төгрөгийн хувь хишиг хүртээх тухай намуудын амлалт байсан бололтой. Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаанаар Оюутолгойн ордын төслийг хэрэгжүүлэх Технèк эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэхийн зэрэгцээ, 1,5 сая төгрөгийн асуудлыг ч мөн хэлэлцжээ. Мөн өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлаж, Тавантолгойн ордын асуудлыг яаравчлан хэлэлцсэн нь ч үүнтэй холбоотой бололтой. Харин одоогоор байгалийн баялгаас иргэн бүрт хувь хүртээхээр амласан дээрх амлалтаа яг ямар хэлбэрээр гүйцэлдүүлэх гэж байгаа нь тодорхойгүй боловч, үдээс хойш Ерөнхий сайдын хийх мэдэгдлээс энэ асуудал тодорхой болох юм байна.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж