Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Тэвчээгүй юм аа

Уг нь би ойворгон, хөөрүү хүн биш л дээ. Гэхдээ л шүүх хурлын танхимд хэрдээ хөөрхөн бужигнаан үүсгэж байлаа. Юу намайг хамгийн их бачимдуулсан бэ гэвэл, тангараг өргөж, хуулиа дээдлэхээ амласан өмгөөлөгч хүн улайж цаймаар худлаа ярьсанд эгдүүцсэн хэрэг.

Нийслэлийн шүүх дээр 2003 онд болсон шүүх хуралд би хохирогчийн тал болж орсон юм. … 5 сарын өмнө тэр өглөө үл таних хүн утасдаж ахыг минь сэхээнд байгааг дуулгасан  билээ. Эмнэлэг дээр гэрийнхэн маань хэлэлцсэн юм шиг бөөнөөрөө цугларсан хойноо л тэр гайт шөнө ахыгаа цээжиндээ олон удаа хутгалуулсныг мэдсэн. Магадгүй эмнэлгийнхэн, эсвэл хорих ангийнхан бидний нойрыг шөнө дунд хугаслахаас “хайрласан” юм байлгүй, хойшлуулашгүй мэдээг ажил цуглах үеэр дуулгасан юм.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж