Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

2010 оны топ 10 франчайз

“Entrepreneur” буюу бизнес эрхлэгч хэвлэлийн газраас жил бүр дэлхийн шилдэг 500 франчайз бизнесийг тодруулдаг болсоор 31 жил болж байгаа. Шилдэг франчайзыг тодруулахдаа зорилт, амжилтын байдал, санхүү, франчайз эрхлэхэд хялбар байдал, салбарын тоо зэрэг олон үзүүлэлтийг харгалздаг. Тиймээс яг өөрөө үндэслээгүй ч амжилттай яваа бизнесийн тавцанд үсэрч гарахыг хүсвэл энэ судалгааг харгалзаж үзэх хэрэгтэй. Ингээд 2010 оны шилдэг 10 франчайз бизнес юу болохыг сонирхъё.

1.    Subway         84,300-258,300 ам.доллар
2.    McDonald’s        995,900-1,842,700 ам.доллар
3.    7 –Eleven Inc    40,500-775,300 ам.доллар
4.    Hampton Inn        3,716,000-13,148,800 ам.доллар
5.    Supercuts        111,000-239,700 ам.доллар
6.    H&R Block        26,427-84,094 ам.доллар
7.    Dunkin’ Donuts    537,750-1,765,300 ам.доллар
8.    Jani-King        11,400-35,050 ам.доллар
9.    Servpro        102,250-161,150 ам.доллар
10.    ampm Mini Market    1,835,823-7,615,065 ам.доллар

Франчайз бизнесийн талаар жишээ авъя. Жишээ нь хүн ам нь нэг саяас дээш хүнтэй хотод эхлүүлдэг гэсэн ам дамжсан цуу мэдээллээр нь хүмүүсийн мэддэг нэгэн бизнесийн талаар сонирхъё. McDonald’s-ын түргэн хоолны бизнесийг франчайз хэлбэрээр Монголд эхлүүлье гэвэл ямар шалгуур хангах вэ? Ерөнхий мэдээлэл хүргэхэд: McDonald’s нь 1955 онд АНУ-д байгуулагдсан. 2009 оны байдлаар Америкт 12,221 салбартай. Хилийн чанадад 6,357 салбарыг өөрсдөө ажиллуулдаг. 12,510 салбарыг франчайз хэлбэрээр дэлхий даяар ажилуулдаг.
McDonald’s –ын салбарыг франчайз хэлбэрээр нээхийн тулд бизнес эрхлэгч 995,900 – 1,842,700 ам.долларын гарааны хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй болно гэж McDonald’s тооцоолж байна. Франчайзын гэрээг 20 жилийн хугацаатай, дахин сунгах боломжтой байгуулах бөгөөд франчайз гэрээ байгуулсны төлбөрт нэг удаа 45 мянган ам.доллар төлөх болно. Мөнгөн урсгалын хэмжээ 300,000 ам.доллар байх ёстой гэсэн шалгуур тавигдах болно.  Дараа нь үйл ажиллагаа эхлүүлсний дараа жил тутам нийт орлогынхоо 12.5 орчим хувийг McDonald’s-д франчайзын шимтгэл /royalty/ болгон төлөх болно.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж