Оюутолгойн ордын талаарх баримтууд

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Оюутолгойн ордын талаарх баримтууд

Дэлхийн мэдээллийн агентлагууд Монгол Улс  Оюутолгойн орд газрын Хөрөнгө оруулалтын гэрээг баталсан талаар мэдээлэл гаргасан байна. Энэхүү мэдээллийг багцлан хүргэж байна.

Эзэмшигчийн талаар

Оюутолгой зэс алтны орд бөгөөд Улаанбаатар хотоос ойролцоогоор 550 км зайтай оршдог. Оюутолгойн ордыг одоогоор “Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК” эзэмшиж байна. Оюутолгойн ордод хөрөнгө оруулалт хийх тухай Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээгээр “Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК”-ийн энгийн хувьцааны 34 хувийг Монголын Засгийн газар эзэмших ба 66 хувийг “Ivanhoe Mines” компани эзэмшиж байна.

“Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК” компанийн ерөнхий захирал нь Кийт Маршал.  Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулсан тус компани нь Канадын Ванкувер хотод төвтэй “Ivanhoe Mines Ltd” компаний охин компани юм. “Ivanhoe Mines Ltd”–ын гүйцэтгэх захирал нь Robert M. Friedland. Дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар “Ivanhoe Mines Ltd”-ийн хувьцаа 17.66 ам.долларын ханштай байна.
“Ivanhoe Mines Ltd” компаний хамгийн том хувьцаа эзэмшигч нь Англи-Австралийн хөрөнгө оруулалттай, төв нь Их Британийн Лондон, Австралийн Мельбурнд байдаг “Rio Tinto”. “Rio Tinto” “Ivanhoe Mines Ltd”-ийн энгийн хувьцааны 22.4 хувь болох 98,6 сая хувьцааг эзэмшиж байгаа бөгөөд ирэх 19 сарын дотор энэ хэмжээг 46.6 хувь хүртэл нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.
Харин “Rio Tinto” компаний хамгийн том хувьцаа эзэмшигч нь Хятадын төрийн өмчийн “Chinalco” компани юм. “Chinalco” компани “Rio Tinto” компаний хувьцааны 9.3 хувийг эзэмшиж байна. Ийнхүү Монголд бүртгэлтэй “Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК”-г Канадад төвтэй “Ivanhoe Mines Ltd”, “Ivanhoe Mines Ltd.”-г “Rio Tinto”, “Rio Tinto”-г “Chinalco” дам дамандаа эзэмшдэг буюу Оюутолгой ордыг “Chinalco” компани эзэмшдэг гэж хэлж болохоор юм.

Нөөцийн хувьд

“Ivanhoe Mines Ltd” компани интернет дэхь вэб хуудсандаа Оюу Толгой ордыг 79 тэрбум паунд зэс, 45 сая унци алтны нөөцтэй бөгөөд одоо байгаа нөөцийг ил болон далд уурхайн олборлолтоор 60 жил ашиглах боломжтой гэж танилцуулсан байдаг. 2009 оны долдугаар сарын 1-нд Оюутолгойн ордын нөөцийг 6,45 тэрбум тонн хүдэртэй, 45 сая тонн зэстэй, 1838 тонн алт, 157 мянган тонн молебдин, 12 мянга 49 тонн мөнгөний нөөцтэй гэж баталсан.
Оюутолгойд хөрөнгө оруулалт хийх гэрээ баталсны дагуу албан ёсоор ордыг ашиглах техник  эдийн засгийн үндэслэлийг Засгийн газрын хуралдаанаар 2010 оны гуравдугаар сарын 31-нд баталсан. Уг ТЭЗҮ-д  Оюутолгой ордын нөөцийг үр ашигтай нөөц, тодорхой нөхцөлд үр ашигтай нөөц гэж хоёр ангилсан. Үр ашигтай нөөцийг: 2,6 тэрбум тонн хүдэр, 25.3 сая тонн зэс, 1028 тонн алт, 81 мянга 600 тонн молибден, 6 мянга 145 тонн мөнгөний нөөцтэй гэж баталсан. Тодорхой нөхцөлд үр ашигтай нөөцийг: 3,7 тэрбум тонн хүдэр, 19.6 сая тонн зэс, 810 тонн алт, 75 мянга 500 тонн молибден, 5,905 тонн мөнгөний нөөцтэй гэж батлаад байна.
2010 оны дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар Лондонгийн металлын зах зээл дээр нэг кг зэсийн үнэ 7.83 ам.доллар байна. Нэг кг алт 35900 ам.доллар байна. Нэг кг молибден дунджаар 38 ам.доллар байна. Нэг кг мөнгө 572 ам.доллар байна. Энэ ханшаар Засгийн газраас үр ашигтай гэж баталсан Оюутолгойн нөөцийн зах зээлийг ханшийг бодож гаргавал: 
   









 

4 сарын 1-ний зах зээлийн ханш ам.доллар

Ашигтай
нөөц

Нийт үнэ
ам.доллар

Алт /кг/

35 900

1 028 000

36 905 200 000

Мөнгө /тн/

572 000

6 145

3 514 940 000

Зэс /тн/

7 830

25 300 000

198 099 000 000

Молибден
/тн/

38 000

81 600

3 100 800 000

Нийт

 

 

241 619 940 000

 

 

 

Нийт: 241
тэрбум 619 сая ам.долларын үнэ хүрч байна.

 

Дашрамд дурдахад 2009 онд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 4.2 тэрбум ам.доллар байсан гэж тооцож байгаа. Эдийн засгийн одоогийн төвшинд үзвэл Оюутолгойн ордын зах зээлийн ханш нь Монгол улсын бараг 60 жилийн ДНБ-тэй тэнцэж байна.

Засгийн газрын гэрээ

Оюутолгойн орд ашиглахтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар “Айвенхоу майнз Монголиа инк” ХХК-тай “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ” –г 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан. Гэрээгээр:

  • Монгол Улсын Засгийн газар “Айванхоу Майнз Инк” ХХК-ийн энгийн хувьцааны 34 хувийг эзэмшинэ
  • Гэрээг 30 жилийн хугацаатай байгуулсан, дахин 20 жил сунгах боломжтой.

Оюутолгойн ордыг ашиглахын тулд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж тооцоолж байгаа ба 2010 онд 758 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх болно гэж “Айвенхоу майнз монголиа инк” ХХК төлөвлөөд байгаа. 2000-2009 оны хооронд “Ivanhoe Mines Ltd” компани Оюутолгой төсөлд ойролцоогоор нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэсэн тайлан гаргасан. Монголын Засгийн газар Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг гүйцээн баталж байгаатай холбоотойгоор “Ivanhoe Mines Ltd” компаний хувьцааны ханш сүүлийн зургаан сарын дотор 1.5 дахин өсөөд байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж