
Гараа савчих
Ярьж буй үедээ гараа савчдаг хүн эрч хүчтэй, эелдэг найрсаг байдаг бол гараа барагтай бол савчдаггүй хүн дороо суурьтай, дотроо бодолтой. Ярьж байх үедээ гараа хэтэрхий их савчиж зангах нь хүнийг хөнгөн хуумгай, итгэл даахгүй мэт харагдуулдаг. Хэрэв та ярилцлаганд орохдоо гараа их савчиж, хөдөлгөх вий гэж эмээж байгаа бол гартаа ямар нэгэн зүйл барьсан нь дээр.
Гараа эвхэх
Гараа халаасандаа хийх, эсвэл энгэртээ эвхэх, нуруугаа үүрэх зэрэг үйлдэл нь тухайн хүнийг оньсого мэт нууцлаг гэдгийг илтгэнэ. Ийм хүн бүх нууцаа хэзээ ч дэлгэхгүй.
Хумсаа мэрэх, хуруугаараа товших
Ийм үйлдэл нь сэтгэл түгшсэн, өөртөө итгэлгүй байдлыг илтгэнэ.