Таны хүүхэд ямар чадвартайг мэдэх үү?

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Таны хүүхэд ямар чадвартайг мэдэх үү?

Харвардын их сургуулийн профессор Ховард Гарднерын хүүхэд бүрийн сэтгэхүйн онцлог ялгаан дээр тулгуурлан гаргасан судалгаанаас харахад 8 төрлийн оюун ухаан байдаг  ажээ. Эдгээр нь:

1. Үг ярианы буюу хэлний ухаан:
Ярих, бичихдээ хэлц үгийг яруу, ухаалгаар хэрэглэх чадвар. Ийм хүүхэд үгийн баялаг сайтай, үлгэр түүх онигоо ярих, ном унших, үгийн сүлжээ бөглөх, оньсого таах, үгэн тоглоом тоглох дуртай байдаг.

2. Логикийн буюу тооны ухаан:
Юмны учир шалтгааныг олох болон үр дүнгийн холбоог тогтоох чадвар. Ийм хүүхэд ой тогтоолт сайтай, бүхий л зүйлийг хэрхэн ажилладгийг сонирхон асуудаг, математикийн хичээл болон сэтгэхүйн тоглоомонд дуртай байдаг.

3. Харааны болон орон зайн ухаан:
Эргэн тойрныхоо биетийг санаандаа амилуулан харах чадвар. Ийм хүүхэд мөрөөдөх, зураг зурах, дүрслэх, эвлүүлдэг дүрс болон тоглоомонд дуртай байдаг.

4. Биеийн эвслийн болон кинестетикийн ухаан:
Бүжиг, жүжиг, нүүрний хувьсал зэргийн чадвар. Ийм хүүхэд маш хөдөлгөөнтэй, бусдын хөдөлгөөнийг чадварлаг дуурайдаг, гүйж харайх, сийлэх, юм оёх сүлжих дуртай байдаг.

5. Хөгжмийн болон хэмнэлийн оюун ухаан:
Ийм хүүхэд сонсгол сайтай, хөгжим сонсох, дуу дуулах, хөгжмийн зэмсгээр тоглох дуртай байдаг.

6. Харилцааны болон олон нийтийн ухаан:
Бусдыг ойлгох чадвар. Ийм хүүхэд лидер шинж чанартай, найз нөхдийнхөө дунд хамгийн их нөлөөтэй, олон нийтийн ажилд оролцох дуртай, секц дугуйланд хамрагддаг, бусдад санаа тавьдаг байдаг.

7. Дотоод ухаан:
Өөрийгөө удирдан чиглүүлэх, танин мэдэх чадвар. Ийм хүүхэд бие даасан, өөрөө өөртөө эзэн, сонирхдог зүйлийнхээ талаар бусдад ярих дургүй, ихэвчлэх ганцаараа ажиллаж тоглох дуртай байдаг. Хүмүүс тэднийг дуугүй хүүхэд гэдэг.

8. Байгалийн ухаан:
Хорхой шавьж, амьтад, газар хөдлөлт зэрэг байгальтай холбоотой зүйлсийг сонирхдог.

Таны хүүхдэд дээрх чадваруудын аль илүү байгааг ажиглаж, сонирхлыг нь хөхүүлэн дэмжвэл ирээдүйд хүүхэд тань суут хүн ч болж мэдэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж