Кена цэцэрлэгт явж байсан

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Кена цэцэрлэгт явж байсан

Ойрд нойргүй хоносонгүй.Энэ шөнөжин юм хийж хонохоор шийдээд.Бас
зүгээргүй ганц бичлэг оруулахаа яахан мартах .Бага байхад 5 гэж
сэрчихээд "намайг хэн цэцэрлэгт хүргэж өгөхийн бол?" гэж бодон бүтэн цаг
цонхоор элдвийг ширтэн суудаг байж билээ.Заримдаа цонхоор төдий л
анхаарал татахаар зүйл харагдахгүй бол зурагтаа асаагаад жирэлзэж
байгааг нь хараад л суучихдаг байсан юм.Юуг нь ч хардаг юм бүү мэд./Одоо
5:40 болж байна/."Хэн намайг цэцэрлэгт хүргэж өгөх юм бэ?" гэж бодох
шаардлагагүй болчихсон гээд бодохоор сайхан байна.Нэг удаа намайг эгч
цэцэрлэгт хүргэж өгч байснаа  намайг буудлаа харж байгаад буугаарай гэж
хэлээд өөрөө сургуулийнхаа буудал дээр буучихав.Автобусанд надад юуч
харагдахгүй.Аврага хүмүүсийн хөл л харагдана.Гэнэт гэрэл харагдахаар нь
учиргүй зүтгэсээр буучихлаа.Огт мэдэхгүй газар.Гэр хаашаа билээ,цэцэрлэг
хаашаа билээ бүү мэд.Тэгээд яг замын хажууд зогсоод урагшаа нэг
хараад,хойшоо нэг хараад аль зүгрүү нь алхах вэ? гэж бодсоноо Гэнэтхэн
учиргүй баярласан.Ямар нэг шийдвэр гаргах гэж байгаадаа…. "Хэн намайг
цэцэрлэгт хүргэж өгөх юм бэ?" гэдэг асуултанд  хариулт олохоос илүү
амархан байсанд бас баярласан.Автобусны дугуй урагшаа өнхөрч байгаа юм
чинь би дугуйг өнхрүүлж байгаа талаас нь ирсэн гэсэн үг гэж бодоод л
алхаад байлаа.Алхаад л алхаад л….
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж