Дэлхийн хамгийн бүдүүн эмэгтэйн үхэл ойрхон байна

Хуучирсан мэдээ: 2010.12.15-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн бүдүүн эмэгтэйн үхэл ойрхон байна

Огайо мужийн 49 настай Терри Смит дэл­хийн хамгийн тарган эмэгтэйд  тооцогдож байна. Түүний жин нь одоо 317 кг. Хэт таргалалтаас болоод  түүнд  үхлийн аюул тулгараад байгаа аж. Террийн толгой үргэлж хүчтэй өвддөг. Гэтэл түүнд соронзон резонансын томограф хийж болдоггүй. Хатагтай Смитийн  биеийн жингээс болоод түүнийг багтаах ганц ч томографын төхөөрөмж алга.

Эмэгтэй  хөдлөх чадвараа бүрэн алдсан тулд түүнийг нөхөр,  30 настай охин нь асардаг ажээ.  Угааж арчих, хооллож ундлах, памперс  зүүлгэж  тэд асардаг байна.  Терри 20 настайдаа 114 кг жинтэй байсан  аж.  32 настайд нь өвдөг нь гэмтсэнээс хойш  эрэмдэг хүний тэргэнд сууснаас хойш жин нь нэмэгдэж эхэлсэн юм.

Ш,Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж