Өнөөдөр Үндэсний Шинэ Намын олон нийтийн танхимын нээлтийн үйл ажиллагаа Монгол Улсын Их Сургуулийн гуравдугаар байрны өөдөөс харсан байранд болох юм. Тус нээлтийн ажиллагааны үеэр ҮШН-ийн дарга М.Энхсайхан болон бусад удирдлагууд хүрэлцэн ирж тус үйл ажиллагаанд оролцох юм.
Тус үйл ажиллагааны үеэр ҮШН-ын гишүүд “Япон үндэсний үзэл” хэмээх Япон хэлнээс Монголоор хөрвүүлсэн номын нээлт хийж танилцуулах аж.
Мөн сүүлийн үед маргаан дэгдээгээд байгаа МАН болон МАХН-ын талаар сэтгүүлчидтэй ярилцахаас гадна улс төрийн гурав дахь хүчний үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд хандан өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх гэнэ.
Эдгээрээс гадна ҮШН-ын дарга М.Энхсайхан азийн намуудын бага хуралд оролцоолд ирсэн байна. Энэ талаар сэтгүүлчдийн асуултанд хариулах юм байна.
Б.Алтансүх