
Компьютерийн хувьд процессорын хурд гэдэг системийн үйл ажиллагаанд нөлөөлөх хамгийн чухал зүйл гэдгийг компьютер хэрэглэгч захын хүн мэдэх ба түүнтэй адил график картны үйл ажиллагааны ерөнхий бүтээмжийг меморины хэмжээ биш график процессор тодорхойлдгийг ойлгох хэрэгтэй. Бүр нарийвчлан үзвэл бүтээмжид нөлөөлөх процессорын давтамж, pixel pipeline-ий тоо, меморины давтамж, төрөл зэрэг олон үзүүлэлтүүд байдаг байна.
Video card | Chip | Core frequency | Pixel/ | Memory size, type | Memory band | Fillrate |
6600 GT | NV 43 | 500Mhz | 8/3 | 128Mb 128bit GDDR 3 1000 | 16 | 4000 |
6600 | NV 43 | 300Mhz | 8/3 | 256Mb 128bit DDR 600 | <11.2 | 2400 |
Энэхүү 2 карт хоёулаа ижил төрлийн график процессор болох NV43-т суурилсан ба 6600-ийн хувьд график процессор 300Мг, харин 6600GT-ийн хувьд харьцангуй хурдан буй 500Мг, мөн меморины төрөлийн хувьд 6600 нь 600Мг бүхий энгийн DDR харин 6600GT-ийн хувьд 1000Мг бүхий "хурдан" GDDR3 мемори ашигладаг байна. Энэхүү үзүүлэлтийн ялгаанаас болоод жишээ нь график карт тестлэдэг программ болох 3D Mаrk 2005 дээр 6600 дунджаар 2000 оноо авч байхад 6600GT 3200 оноо авдаг бөгөөд бүтээмжийн ялгаа дунджаар 40 хувь байна.
Эх сурвалж: www.Iproject.mn