Шоуны хатан хаан Опра өчигдөр Сиднейн дуурийн театрт
өөрийн шоугаа явуулсан билээ. Уг шоунд Холливвуудын нэрт жүжигчин Хью Жекман оролцож,
үзэгчдэд сюрприз барьсан байна. Харамсалтай нь театрын таазнаас олсоор унжин
доошилсоор тайзан дээр буух ёстой байсан ч буух үедээ тайзны гэрэлтүүлгийн
тоног төхөөрмж мөргөн нүүрээ гэмтээсэн байна.
Хүн чонын дүрээр алдаршсан тэрбээр хөнгөхөн гэмтэл авсан
ба нүднийхээ дээд талд шархны жижиг наалт наалган тайзан дээр эргэн гарч ирсэн байна. Тэрбээр
“Төгсгөл хүртлээ үнэхээр хөгжилтэй
байсан шүү” хэмээн хошигноод “Олсоор бууж ирэх үед сэтгэл маань ихэд догдолж
байснаас зөв газраа зогсоож чадсангүй. Тэгээд энэхүү жижгхэн осол боллоо”
хэмээн Опратай ярилцсан байна.
Нэвтрүүлгийн дараа жүжигчин нүдэн дээрээ мөс тавин улаан
дарс шимэн тухтай нь аргагүй сууж буйг Сиднейн телевизээр дамжуулжээ. Харин нэрт
жүжигчин Хью Жекманы нүд нэлээд
хөхөрсөн байсан байна.
Н.Наран